Алматыд нохой аварсан үйл явдлыг хөшөөнд мөнхөллөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Алматы хотод нохойны амь аварсан залуусыг хүндэтгэж хөшөө бүтээжээ

Казахстаны Алматы хотод 2016 онд болсон аврах ажиллагааг дурсгасан уран бүтээлийг 2026 оны гуравдугаар сард олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Уг дурсгалын хөшөө Улькен голын эрэгт байрлаж, иргэдийн хамтын хүчин чармайлтыг илэрхийлсэн бүтээл болжээ.

Тухайн үед нэгэн нохой гол руу унаж, эгц эргээс гарч чадалгүй гацсан байна. Эзэн нь нохойгоо аврахаар оролдсон ч мөн адил гацаж, нөхцөл байдал хүндэрсэн аж.

Үүнийг харсан хүмүүс гар гараасаа барьж “хүн гинж” үүсгэн, хамтран ажилласны үр дүнд нохой болон эзнийг нь эсэн мэнд аварч чаджээ. Энэхүү үйл явдлын бичлэг цахим орчинд өргөн тархаж, олон улсын анхаарлыг татан сая сая үзэлт цуглуулсан байна.

Хөшөөг Казахстаны нэрт орчин үеийн уран бүтээлч Ербосын Мельдибеков урласан бөгөөд түүний бүтээлүүд дэлхийн олон хотын музейд хадгалагддаг. Энэхүү бүтээл нь хүмүүсийн эв нэгдэл, амьтанд хандах хандлагыг илэрхийлсэн бэлгэдэл болжээ.

Алматыд нохой аварсан үйл явдлыг хөшөөнд мөнхөллөө

Казахстан улсад байгаль, амьтныг хамгаалах үйлсийг урлагаар илэрхийлсэн жишээ өмнө нь ч бий. Тухайлбал:

  • 2019 онд Алматы хотод
  • 2020 онд Харганат хотод

хууль бус анчидтай тэмцэх үеэр амиа алдсан байгаль хамгаалагч Ерлан Нургалиевийн дурсгалд ханын зургууд бүтээж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй