BLAST Open Rotterdam 2026: The MongolZ баг өнөөдөр “Aurora Gaming”-тай тулалдана

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
The MongolZ

Дэлхийн шилдэг багууд өрсөлдөж буй “BLAST Open Rotterdam 2026” тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, Монголын “The MongolZ” баг хасагдах шатны тоглолтоо хийхээр Нидерланд улсын Роттердам хотыг зорилоо. Тэд хэсгээсээ шалгарсан шилдэг зургаан багийн нэг болж, өнөөдөр “Aurora Gaming” багтай хагас шигшээд үлдэх шийдвэрлэх тулааныг хийхээр бэлтгэлээ базааж байна.

“The MongolZ” баг Дани улсын Копенхаген хотод явагдсан “В” хэсгийн тоглолтуудад 3 хожил, 1 хожигдолтойгоор дараагийн шатны эрхээ авсан юм. Тэдний хэсгийн шатанд үзүүлсэн үр дүнгүүдийг тоймловол:

  1. “MOUZ” багийг 2-0 (Nuke 13:11, Inferno 13:3) харьцаатай буулган авч, 10 дараалсан хожигдлын цувралаа зогсоов;
  2. “Team Vitality” багт 0-2 (Mirage 4:13, Overpass 13:16) харьцаатай ялагдсанаар доод хүснэгт рүү шилжсэн;
  3. “Team Liquid” багийг 2-0 (Ancient 16:14, Mirage 13:10) харьцаатай хожсон;
  4. “Team Spirit” багийг 2-0 (Nuke 13:11, Overpass 13:9) харьцаатай хожиж, хэсгийнхээ гуравдугаар байраар шалгарсан.

Ингэснээр манай залуус “А” хэсгийн хоёрдугаар байраар гарсан “Aurora Gaming” багтай өнөөдөр 22:00 цагаас шийдвэрлэх тоглолтоо хийхээр болоод байна. Хоёр багийн хамгийн сүүлийн учраа болох “ESL Pro League Season 23” тэмцээнд Монголын баг 2:0-ээр илүүрхэж байсан нь энэ удаагийн тоглолтыг фенүүдийн дунд хүлээлт ихтэй болгож байгаа юм.

BLAST Open Rotterdam 2026

Уг тоглолтын ялагч нь хагас шигшээд хэдийн хүлээж буй “Team Vitality” багтай өрсөлдөх эрхийг авна. Харин хэсгийн тэргүүн байруудаар шалгарсан “Vitality” болон “NAVI” багууд хагас шигшээд шууд орох эрхээ авсан бол “PARIVISION”, “Team Falcons” багуудын хожсон нь “NAVI”-тай тулалдах юм. “The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Баялун 3 сар 27, 2026 - 14:53

Манай багт амжилт хүсье, хожоосой!

Reply
Дорегене 3 сар 27, 2026 - 15:03

Ийм том тэмцээнд оролцож байгаа нь өөрөө бахархмаар

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй