Олон улсын олимпийн хороо трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөхийг хориглолоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ОУОХ

Олон улсын олимпийн хороо (ОУОХ) трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөхийг хориглох шийдвэр гаргасан талаар тус байгууллагын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Уг мэдэгдэлд: “Олимпийн наадам болон ОУОХ-ны ивээл дор зохион байгуулагдах хувийн болон багийн спортын бүх төрөлд зөвхөн биологийн эмэгтэйчүүд өрсөлдөх эрхтэй боллоо. Үүнийг SRY ген (хүйс тодорхойлогч ген) байгаа эсэхийг тогтоох шинжилгээнд үндэслэн шийдвэрлэнэ. Бодит баримт болон шинжээчдийн үнэлгээнд тулгуурласан энэхүү бодлого нь 2028 оны Лос-Анжелесийн олимпийн наадмаас эхлэн хэрэгжих бөгөөд эмэгтэйчүүдийн төрөлд шударга өрсөлдөөн, аюулгүй байдал, үнэн зөв байдлыг хангахад чиглэсэн болно. Энэхүү шийдвэр нь өмнөх үйл явдалд нөлөөлөхгүй бөгөөд сонирхогчдын болон чөлөөт цагаа өнгөрөөх спортын хөтөлбөрүүдэд хамаарахгүй” гэж дурджээ.

ОУОХ-ны энэхүү шинэ дүрэм нь спортын ертөнцөд шударга өрсөлдөөнийг хадгалах чиглэлээр хийгдэж буй хамгийн томоохон өөрчлөлтүүдийн нэг болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй