Улаанбаатарт боксын Азийн аварга өнөөдөр нээлтээ хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Монгол Улс өмнө нь энэ тэмцээнийг хоёр удаа хүлээн авч байсан ч эрэгтэй, эмэгтэй ангиллыг нэг дор хамтатган зохион байгуулж буй нь анхны тохиолдол болж байна.

Энэ удаагийн тэмцээн тивийн боксын томоохон үйл явдлын нэгт тооцогдож байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр 10 жинд аваргын төлөө тулалдана. Ийнхүү Азийн шилдэг боксчид нийслэлд чуулж, өрсөлдөөнөө эхлүүлэхэд бэлэн болжээ.

Тэмцээний жингийн ангилал:

  • Эрэгтэй: 47-50кг, 55кг, 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг, 85кг, 90кг, +90кг
  • Эмэгтэй: 45-48кг, 51кг, 54кг, 57кг, 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг, +80кг

Азийн боксын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн 1963 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн түүхтэй. Харин эмэгтэйчүүдийн ангилал 2001 оноос эхэлж, 2-3 жилийн давтамжтай явагдсаар байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй