Роберт Паттинсоныг Кристен Стюартад хүндэтгэлгүй хандсан гэж буруутгав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Паттинсон

Холливудын нэрт жүжигчин Роберт Паттинсоныг өөрийн хуучин найз бүсгүй, хамтран тоглогч Кристен Стюартад хүндэтгэлгүй хандсан гэж буруутгаад байна. Энэ тухай Daily Mail хэвлэл мэдээллээ.

Ром хотноо болсон “The Drama” киноны нээлтийн үеэр нэгэн сэтгүүлч Роберт Паттинсоноос харилцаан дахь “түгшүүрийн дохио” (red flag) юу болох талаар асуужээ. Жүжигчин үүнд: “Орд уу? Хонины орд” хэмээн хариулсан байна.

Үүнийхээ дараа Паттинсон зүгээр л тоглоом хийсэн бөгөөд толгойд нь орж ирсэн хамгийн эхний зүйлээ хэлсэн гэдгээ тайлбарлажээ. Гэвч цахим сүлжээний зарим хэрэглэгчид жүжигчин залууг хуучин найз бүсгүй Кристен Стюартыг битүүхэн егөөдлөө гэж үзэж байна.

X (хуучнаар Twitter) платформ дээр хэрэглэгчид “Кристен Стюартыг 100 хувь егөөдөж байна”, “Хахаха, Кристен Стюарт Хонины орд шүү дээ”, “Юу хийснээ мэдээд хэрхэн сандарч байгаа нь харагдаж байна”, “Санамсаргүй гэж үү? Нээрээ юу?” гэх мэтээр сэтгэгдэл бичжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй