“Эхнэрийн урхи” бүтээлээр олонд танигдсан жүжигчин Чан Со Хи өөрийн нэр, дүр төрхийг зөвшөөрөлгүй ашигласан Монголын гоо сайхны компанитай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр тухайн компани бүтээгдэхүүнээ өөртэй нь холбоотой мэтээр сурталчилж байгааг саяхан мэдсэн гэж мэдэгджээ.
Жүжигчин энэ сарын 26-нд олон нийтийн сүлжээндээ “Монголд миний нэрийг ашиглан, гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг компани, сайт байгааг саяхан мэдлээ. Тэд бүтээгдэхүүнээ минийх мэтээр сурталчилдаг байна. JSH тэмдгийг ч хууль бусаар ашиглажээ. Би фенүүд та нарыгаа хэзээ ч хуурахгүй шүү” хэмээн бичсэн байна.
Түүний мэдэгдлээс үзвэл:
- Нэр, зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан
- Бүтээгдэхүүнийг өөрийнх нь мэтээр сурталчилсан
- JSH тэмдгийг хууль бусаар хэрэглэсэн
Одоогоор уг асуудлыг шүүхийн байгууллага шалгаж байгаа аж.