NBA-ийн зургаан удаагийн аварга, домогт сагсан бөмбөгчин Майкл Жордан өөрийг нь болон Леброн Жеймсийг хамарсан түүхэн дэх хамгийн агуу тоглогчийн тухай үргэлжилсээр буй маргааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Энэ тухай NBA Courtside хуудасны X дахь нийтлэлд дурдсан байна.
“Одоогоор бүх цаг үеийн хамгийн шилдэг ганц тоглогч гэж байхгүй. Миний бодлоор тийм зүйл үгүй. Бид бусад тамирчнаас суралцаж, тоглолтыг хөгжүүлдэг. Нэгийг нь нөгөөгөөс илүү гэж хэлэх нь төдийлөн зөв биш” гэж Жордан хэлсэн байна.
Тэрбээр NBA-ийн финалын үнэ цэнтэй тоглогчоор зургаан удаа, улирлын үнэ цэнтэй тоглогчоор таван удаа шалгарч байжээ. Мөн Майкл Жордан АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимпын наадамд хоёр удаа түрүүлсэн юм.