Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны хүрэл хөшөөг өнөөдөр угааж, өнгө үзэмжийг нь сэргээх цэвэрлэгээ хийжээ. Ийнхүү олон нийтийн дунд хүндэтгэлтэйгээр оршдог дурсгалт бүтээлийн гадаргууг арчилж, өнгө төрхийг нь шинэчилсэн байна.
Энэ ажилд хөшөөний зохиогч, уран барималч, зураач Ж.Түмэнчулуун өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон нь онцлог болов. Тэрбээр өөрийн бүтээлийг биечлэн цэвэрлэж, арчилсан нь уран бүтээлч хүн туурвисан бүтээлдээ хэрхэн хүндэтгэлтэй ханддагийн тод жишээ боллоо.

