Шинэ Харри Поттер цувралын жүжигчид хэдэн төгрөгийн хөлс авах нь ил болов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Поттер

“Харри Поттер” шинэ телевизийн цувралын залуу одууд эхний улиралд тус бүр 500 000 фунт стерлинг (661 687 доллар) авах аж.

The Sun хэвлэл телевизийн компанийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Харрийн дүрийг бүтээж буй 12 настай Доминик Маклафлин, Гермионагийн дүрд тоглох 11 настай Арабелла Стэнтон, Роны дүрийн 12 настай Аластер Стаут нар 32 000 гаруй нэр дэвшигчийг ардаа орхин дүрээ авч, “толгой эргэм өндөр хөлс”-ийн эзэд болжээ.

Эхний улирлын найман анги тус бүрийн төлөө залуу жүжигчид 60 000 фунтээс дээш (79 402 доллар) хөлс авах юм байна. Эх сурвалжийн хэлснээр, тэд өсвөр насанд ч хараахан хүрээгүй атлаа хэдийнэ “асар их мөнгө” олж эхэлжээ.

“Энэ бол бага насны хүүхдүүдийн хувьд асар их мөнгө, дээрээс нь бүх зүйл нэг дор ирж байна. Гэхдээ тэд удахгүй дэлхийн хамгийн алдартай гурван хүүхэд болох гэж байна” гэж эх сурвалж хэвлэлд ярьжээ.

Жоан Роулингийн “Харри Поттер ба философийн чулуу” номоос сэдэвлэсэн эхний улирал HBO Max үйлчилгээгээр Зул сарын баярын үеэр нээлтээ хийхээр төлөвлөгдсөн гэж хэвлэлд дурдсан байна. Жоан Роулингийн нийт долоон номыг 10 жилийн хугацаанд бүрэн дэлгэцийн бүтээл болгоно. Залуу шидтэний франчайз дээр суурилсан шинэ цувралын зураг авалт өнгөрсөн зун эхэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй