Хятадад төрөл төрөгсдөө орон сууцанд оршуулахыг хориглохоор болжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хятадад орон сууцанд оршуулахыг хориглоно

Хятадад олон давхар орон сууцанд төрөл төрөгсдийнхөө шарилыг байршуулахыг хориглосон хууль хэрэгжиж эхэлж байна. Уг журам гуравдугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр болно.

Энэ талаар Financial Times мэдээлжээ.

Хориг нь ойр дотнын хүмүүсийнхээ чандрыг хадгалах зориулалтаар тусгайлан худалдан авдаг “чандарын орон сууц” гэх үзэгдлийн эсрэг чиглэж байна. Хүн амын насжилт нэмэгдэж, орон сууцны үнэ огцом унасантай холбоотойгоор энэ практик өргөн тархжээ. Хоосон шахам олон давхар барилгад байр авах нь оршуулгын газрын талбай худалдаж авахаас хямд тусах нь цөөнгүй байдаг байна.

SunLife компанийн статистикаар, 2020 онд БНХАУ оршуулгын зардлын өндөр байдлаар дэлхийд хоёрдугаарт орж байжээ. Дунджаар нэг оршуулга 37.4 мянган юань (5 411 доллар) болдог байна. Энэ нь жилийн дундаж орлогын бараг талтай тэнцэх үзүүлэлт юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй