Малчид, иргэд, тээвэрчдэд ойрын өдрүүдэд цаг агаар эрс өөрчлөгдөх тул болгоомжтой байхыг анхааруулж байна. Тодруулбал, 04-р сарын 02-нд нутгийн төв хэсгээр, 03-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, говь, тал, хээрийн бүсээр салхи хүчтэй ширүүсэх төлөвтэй байна.
2026 оны 03-р сарын 31-ний 20 цагаас 04-р сарын 01-ний 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө говийн аймгуудын зарим газраар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадасгүй байх төлөв гарчээ.
Салхины хувьд шөнөдөө нутгийн баруун хагаст баруунаас, бусад хэсгээр баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр хүрч салхилна. Агаарын температур шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -11…-16 градус хүрч хүйтрэх бол Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан байна.
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байх төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчимд багавтар үүлтэй, хур тунадасгүй байна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байх нь. Багануур орчимд шөнөдөө -8…-10, өдөртөө +6…+8 градус, Тэрэлж орчимд шөнөдөө -11…-13, өдөртөө +4…+6 градусын хооронд хэлбэлзэнэ.
04-р сарын 02-ноос 2026 оны 04-р сарын 06-ныг хүртэлх төлвөөр цаг агаар тогтворгүй байна. Үүнд:
- 04-р сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар
- 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар
- 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
- 05-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар
бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Мөн салхи 02-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 03-нд говь, тал, хээрийн нутгаар түр хугацаанд секундэд 16-18 метр хүрч ширүүсэх бол 04, 05-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурахыг анхааруулжээ.
Энэ хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө +2…-3 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус, өдөртөө +1…+6 градус хүйтэн сэрүүн байна. Харин Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4, өдөртөө +13…+18 градус дулаан байх төлөвтэй байна. Бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байх ч 03, 05-нд ихэнх нутгаар эргэн сэрүүсэх төлөвтэй байна.