“Road to UFC”-д Монголоос хоёр тулаанч хүч сорихоор боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Road to UFC

Энэ жилийн холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсаас хоёр тамирчин оролцохоор болсон байна. Ийнхүү Монголын тулаанчид UFC-ийн гэрээний төлөөх шат ахисан өрсөлдөөнд дахин хүч үзэхээр болжээ.

57 кг-ын жинд “Шандас ММА”-гийн тамирчин, “GLADIATOR” болон “MGL-1” холбооны аварга Б. Отгонбаатар эхний тойрогт Япон Улсын тулаанч Такаяа Сүзүкитэй барилдана. Тэдний тулаан тавдугаар сарын 28-ны өдөр болно.

Харин 66 кг-ын жинд “Шандас ММА”-гийн тамирчин, “MGL-1”-ийн аварга Ч. Дагийнсүрэн тавдугаар сарын 29-ний өдөр эхний даваанд Хятадын тулаанч Regezhen-тэй тулалдахаар болжээ. Ингэснээр Монголын хоёр төлөөлөл хоёр өөр жинд өрсөлдөөнөө эхлүүлэх юм.

Монголын тамирчдын эхний тойргийн тулаан:

  • 57 кг: Б. Отгонбаатар — Такаяа Сүзүки
  • 66 кг: Ч. Дагийнсүрэн — Regezhen

Эхний шатны тулаанууд тавдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Macao-д болно. Мөн тавдугаар сарын 29-ний өдрийн эвэнтийн дэд оргил тулаанд Б. Намсрай “UFC”-д гэрээ хийх эрхийн төлөө Хятадын Yin Shuai-тай өрсөлдөх тов гарчээ.

Road to UFC
Road to UFC

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй