“Eurovision” дууны тэмцээн Ази тив рүү хүрээгээ тэлж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Евровижн

Дэлхийн хамгийн алдартай хөгжмийн наадмуудын нэг болох “Eurovision” дууны тэмцээн Ази тивд зохион байгуулагдахаар боллоо. Энэ тухай тус тэмцээний албан ёсны зохион байгуулагч Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU) өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, 2026 онд уламжлалт “Eurovision” тэмцээнээс гадна “Eurovision Ази” (Eurovision Asia) тэмцээн анх удаа болох аж. Ази тивийн энэхүү салбар тэмцээнийг зохион байгуулах анхны хотоор Тайландын нийслэл Бангкок тодорсон бөгөөд шигшээ тоглолт 2026 оны 11 дүгээр сарын 14-нд болохоор товлогджээ.

“Eurovision Ази 2026” тэмцээнд одоогоор Бангладеш, Бутан, Камбож, Лаос, Малайз, Непал, Филиппин, Өмнөд Солонгос, Тайланд болон Вьетнам улсууд оролцохоо баталгаажуулаад байна. Тэмцээнд оролцох орнуудын жагсаалт цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Харин үндсэн “Eurovision-2026” тэмцээний 70 жилийн ойн ёслол Австри улсын Вена хотод зохион байгуулагдана. Хагас шигшээ тоглолтууд 5 дугаар сарын 12 болон 14-нд болох бол Гранд-финал 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус улсын хамгийн том битүү арена болох “Винер-Штадтхалле”-д болох юм байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй