2026 оны 4 дүгээр сарын ордны зурлага: 12 ордны ирээдүйн төлөв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
2026 оны 4 дүгээр сарын ордны зурлага: Таныг юу хүлээж байна вэ?

Энэ жилийн 4 дүгээр сар Жинлүүрийн ордонд тэргэл сар гарснаар эхэлж байна. Энэ нь ирэх сарын турш бидний амьдралд дипломат харилцаа, эв зүй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.

Амьдралын бүхий л хүрээнд харилцан ойлголцол чухал байх боловч цэргийн мөргөлдөөн, улс төрийн эгзэгтэй асуудлууд энэ хугацаанд тулааны талбарт бус, харин яриа хэлэлцээний ширээний ард шийдэгдэх магадлал өндөр байна. Сарын дундуур сөрөг хүчин зүйлс ажиглагдах ч төгсгөл рүүгээ хүн төрөлхтөн дайн тулаанаас илүү амьдралын баяр баясгаланг эрхэмлэх нь дээр гэдгийг ухаарч эхэлнэ. Ажил хэрэг болон хувийн харилцаанд сөргөлдөөнөөс зайлсхийж, зөвшилцөлд хүрэх нь таны аюулгүй байдлын баталгаа болно.

Глобал түвшинд хүн амын томоохон шилжилт хөдөлгөөн, ялангуяа далайн эргийн бүс нутгуудаас нүүдэл суудал ихсэх төлөвтэй. Мөн сарын дундуур анхаарал сарних, хариу үйлдэл удаашрах хандлага ажиглагдах тул жолоо барихдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хонины орд

Төрсөн өдөр нь тохиох энэ сард од эрхэс танд олон гэнэтийн бэлэг бэлджээ. Амьдралын бүх салбарт аз ивээж, сэтгэл санаа өндөр байх болно. Гагцхүү сэтгэл хөдлөлөө хэт гадагшлуулахаас болгоомжил. Энэ нь хариуцлагагүй алхам хийхэд хүргэж, сарын сүүлээр асуудал үүсгэж мэднэ. Ирээдүйн алсын хараатай чухал шийдвэр гаргахад таатай бөгөөд тэдгээр нь амжилтад хөтлөх болно.

Үхрийн орд

Бусдын нүдэнд сэтгэл татам харагдах боловч өвлийн турш хуримтлагдсан ядаргаа таныг сульдуулж мэднэ. Энэ сарыг идэвхгүй амралт гэхээсээ илүү өөртөө дүгнэлт хийхэд зарцуулаарай. Өнгөрсөн алдаагаа дахин давтахгүйн тулд нөхцөл байдлыг сайтар шинжих хэрэгтэй. 4 дүгээр сарын сүүлийн арав хоногт төрсөн өдөр тань тохиохоос гадна гэнэтийн таатай үйл явдлууд хүлээж байна.

Ихрийн орд

Идэвхтэй бөгөөд үр бүтээлтэй сар байх болно. Мэргэжлийн салбар болон санхүүгийн үйл ажиллагаанд томоохон эхлэлийг тавихад нэн тохиромжтой. Хурц ухаан, харилцааны ур чадварынхаа ачаар хамгийн хэцүү хамтрагчтайгаа ч хэл амаа ололцож чадна. Сарын сүүлээр амьдралыг тань орвонгоор нь эргүүлэхүйц томоохон өөрчлөлт гарч магадгүй.

Мэлхийн орд

Энэ сард карьерын өсөлт таныг хүлээж байна. Гэхдээ үүний тулд та өөрийн “тухтай бүс”-ээс гарч, эрч хүчтэй, тууштай байдлыг үзүүлэх шаардлагатай. Зарим тохиолдолд түрэмгий зан гаргах хэрэг гарч болох ч үр дүн нь таныг баярлуулах болно. Ажил хэрэг болон хувийн асуудлаа шийдвэрлэхдээ найз нөхдийнхөө дэмжлэгийг аваарай, тэдний зөвлөгөө үнэлж баршгүй байх болно.

Арслангийн орд

Аялал зугаалгаар явах хүслээ бүү хорь. Ямар ч аялал танд амжилт авчирна. Ялангуяа “энергийн төв” болсон газруудаар зочлох нь ирээдүйн зорилгодоо хүрэхэд тусална. Зам зуур бага зэргийн адал явдал тохиолдох ч бүх зүйл эергээр төгсөх тул танд таатай дурсамж болон үлдэнэ. Гадаад түншүүд болон хамтрагчид ажил хэргийн болон хувийн амьдралд тань гол түшиг тулгуур болох болно.

Охины орд

Санхүү болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцэл маш ашигтай байна. Хэдийгээр олон бичиг баримт хөөцөлдөж, байгууллага хооронд гүйх шаардлага гарах ч эцсийн үр дүн нь таны хүссэнээс ч илүү байх болно. Мөн энэ сард эхлүүлсэн хайр дурлалын харилцаа тань удаан үргэлжилж, мартагдашгүй дурсамжуудыг үлдээнэ.

Жинлүүрийн орд

Нийтийн арга хэмжээ, хүлээн авалт, олон нийтийн өмнө гарах үйл явдлаар дүүрэн сар. Энэ нь ажил хэргийн болон хувийн шинэ танилуудыг авчирна. Харилцаа маш хурдтай хөгжих тул хүмүүсийг өөртөө хэт ойртуулж, толгой дээрээ гаргахаас сэргийлээрэй. Сарын сүүлийн арав хоногт чухал гэрээ хэлцэлд гарын үсэг зурахад нэн таатай.

Хилэнцийн орд

Ажлын ачаалал эрс нэмэгдэх тул чанд сахилга бат, цагийн төлөвлөлт хэрэгтэй болно. Гэхдээ завгүй ажлын хажуугаар хувийн амьдрал тань тун сонирхолтой өрнөх бололтой. Эрүүл мэнддээ анхаарахаа бүү мартаарай. Урьдчилан сэргийлэх үзлэгт орж, эмчийн зөвлөгөөг дагах нь ирээдүйд гарч болох эрсдэлээс хамгаална.

Нумын орд

Хаврын эрч хүч таны хувийн амьдралыг идэвхжүүлнэ. Ажлын газрын хайр дурлал эсвэл шинэ танил танд бүтээлч урам зориг бэлэглэх болно. Хүүхдүүддээ цаг гаргаж, тэднийг сонсоорой. Мөн өөрийн гадаад төрхөндөө анхаарал хандуулж, гоо сайхны үйлчилгээ авах, имижээ өөрчлөхөд санхүүгийн боломж таатай байна.

Матрын орд

Гэр орондоо анхаарал хандуулах цаг болжээ. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, засвар хийх эсвэл шинэ газар руу нүүх магадлалтай. Гэхдээ зөвхөн гэр орны ажилд дарагдаад хувийн амьдралаа бүү мартаарай. Гадаад хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсэж магадгүй. Сарын сүүлээр бүх зүйл цэгцэрч, та амар амгаланг мэдрэх болно.

Хувингийн орд

Бичиг баримт, чухал гэрээ хэлцэлтэй ажиллахдаа мэдээлэлд сонор сэрэмжтэй хандаарай. Таны олж авсан мэдээлэл мэргэжлийн салбарт төдийгүй хувийн амьдралд тань маш хэрэгцээтэй байх болно. Ажил хэргийн болон хувийн богино хэмжээний аялалууд амжилттай байна. Сарын сүүлээр гэрээ тохижуулж, шинэ эд зүйлс худалдан авахад тохиромжтой.

Загасны орд

Санхүүгийн асуудал энэ сарын гол сэдэв байна. Орлого сайн байх боловч зайлшгүй шаардлагатай зарлага ч их гарна. Орлого, зарлагын тэнцвэрээ барихыг хичээгээрэй. Холын оронд суугаа хайртай хүнтэйгээ захидлаар харилцах боловч зөвхөн үгээр хязгаарлагдахгүйгээр уулзах боломжийг эрэлхийлээрэй. Мөн шинэ танилтай болох магадлалтай тул та сонголт хийх хэрэгтэй болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй