Дизель түлшний үнэ нэмэгдэх нь өргөн хэрэглээний барааны үнийг хөөргөх эрсдэл дагуулж байна

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан сүүлийн үеийн судалгаагаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт байрлах томоохон 15 зах, худалдааны төвд хүнсний гол нэр төрлийн 33 бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс мэдэгдэхүйц өсжээ. Энэхүү үнийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд шууд дарамт болж байгаа бөгөөд ялангуяа мах, сүү, хүнсний ногооны үнэ огцом нэмэгдсэн байна.

Нийслэлийн хэмжээнд гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад дараах хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ:

  • Үхрийн цул мах: 38,3 %
  • Хонины цул мах: 27,8 %
  • Үхрийн мах /ястай/: 36 %
  • Хонины мах /ястай/: 29,2 %
  • Ургамлын тос: 63,8 %
  • Сүү: 30,6 %
  • Монгол төмс: 119,4 %
  • Монгол лууван: 15,2 %
  • Цагаан будаа: 4,8 %
  • Атар талх: 4,9 %

Хамгийн анхаарал татаж буй асуудал нь дээрх тооцоолол нь дизель түлшний үнэ литр тутамдаа 300-350 төгрөгөөр нэмэгдэхээс өмнөх үеийн статистик юм. Цаашид дизель түлшний үнэ литр тутамдаа 1500 төгрөг хүртэлх дүнгээр өсөж магадгүй байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа нь инфляцын дарамтыг улам нэмэгдүүлэхээр байна.

Шатахууны үнийн өсөлт нь зөвхөн тээврийн салбараар хязгаарлагдахгүй бөгөөд хүнс, барилгын материал, бүх төрлийн үйлчилгээний өртөгт гинжин хэлхээгээр нөлөөлдөг. Ийм нөхцөлд иргэдийн хувьд хэрэглээгээ ухаалгаар зохицуулж, өрхийн санхүүгээ илүү нягт төлөвлөх зайлшгүй шаардлага тулгарч буйг олон улсын туршлага болон өнөөгийн нөхцөл байдал харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Хутухту 4 сар 2, 2026 - 18:57

Шатахууны үнэ өсөхөөр бүх юм дагаад үнэтэй болдог

Reply
Ширинбек 4 сар 2, 2026 - 19:00

Иргэдэд нэлээд хүнд тусах байх даа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй