Х.Нямбаатар: “Улаанбаатарчууд аа, эв эеэ хичээж төслүүдээ урагшлуулъя”

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Х.Нямбаатар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Био комбинатад байрлах “Цэцэрлэгжилт” ХХК-ийн мод үржүүлгийн талбайн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ тэрбээр олон нийтэд хандан шууд дамжуулалт хийж, Туулын хурдны замын бүтээн байгуулалтаас үүдэлтэй байгаль орчны асуудалд тайлбар өгсөн юм.

Төслийн явцад байгаль орчин сүйдэж болзошгүй гэх иргэдийн шүүмжлэл, эмзэглэлд хариу өгөх зорилгоор хотын дарга Монгол Улсын зөвлөх инженер Ө.Магсаржавтай уулзаж, Туул голын дагуух мод, бутыг нөхөн сэргээх мэргэжлийн шийдлүүдийг хэлэлцжээ. Х.Нямбаатар Улаанбаатар хотын хөгжилд стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг гацаахгүй байхыг нийслэлчүүдээсээ хүссэн байна.

Түүний хийсэн мэдэгдлийн гол агуулгыг тоймловол:

  • Туулын хурдны зам нь нийслэлийн түгжрэлийг бууруулж, хотын хөгжилд шинэ шат авчирна гэдгийг онцлов.
  • Байгаль орчныг нөхөн сэргээх асуудалд эрдэмтэн, мэргэжилтнүүдийн дүгнэлтийг голчлон баримтлахаа илэрхийлэв.
  • Сүүлийн 36 жилийн турш өрнөсөн улс төржилт хөгжлийн төслүүдийг саатуулж байсныг тэмдэглэж, асуудалд шинжлэх ухаанчаар хандахыг уриаллаа.

Хотын дарга иргэдэд хандан “Улаанбаатарчууд аа, бүгдээрээ эв эеэ хичээж хэдэн төслүүдээ урагшлуулъя хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна. Эрдэмтэн, мэргэжилтнийхээ үгийг сонсож асуудалд ханддаг болмоор байна. Бид сүүлийн 36 жил хий дэмий улс төржлөө. Туулын хурдны зам бол Улаанбаатар хотод маш том хөгжил авчирна гэдгийг итгэлтэйгээр хэлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй