Иргэдийн мэдээлэлд үндэслэсэн “102” аппликейшны урамшууллыг олгож эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
102 аппликэйшнээр 72 цагийн дотор 12,824 зөрчлийн мэдээлэл иржээ

Нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “102” аппликейшны үйл ажиллагаа жигдэрч байна. Тус системээр дамжуулан зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн иргэдэд олгох энэ оны нэгдүгээр улирлын мөнгөн урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн шилжүүлэхээр болжээ.

Урамшуулал авах иргэдийн хувьд өөрийн бүртгэлээ баталгаажуулж, банкны мэдээллээ үнэн зөв оруулсан байх шаардлагатайг холбогдох албанаас сануулж байна. Буцаан олголтыг сааталгүй хүлээн авахын тулд иргэд дараах алхмуудыг хийж гүйцэтгэх ёстой:

  • “102 Police” аппликейшнд өөрийн эрхээр нэвтэрч орох;
  • Цэсний “Миний мэдээлэл” хэсгийг сонгож, утасны дугаараа баталгаажуулах;
  • Олон улсын дансны дугаар буюу IBAN кодоо зөв оруулах;
  • Урамшуулал хүлээн авах өөрийн ашигладаг дансны мэдээллийг нягтлан бүртгүүлэх.

Эдгээр мэдээллийг урьдчилан бүрдүүлснээр иргэд өөрийн ирүүлсэн мэдээллийнхээ дагуу тооцогдсон урамшууллыг заасан хугацаанд шууд хүлээн авах боломж бүрдэж байгаа юм. “102” аппликейшн нь иргэн, цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлж, зөрчил дутагдлыг шуурхай арилгахад чухал нөлөө үзүүлж буй технологийн шийдэл болоод байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй