Афганистанд эмэгтэйчүүдийн хувцаслалтын журмыг чангатгав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
хиджаб

Афганистаны эрх баригчид тус улсын Герат мужид оршин суудаг эмэгтэйчүүдийн мусульман хувцаслалтын журмыг улам чангатгалаа. Энэ талаар Афганистаны “Салам Ватандар” радио мэдээлэв.

Герат мужийн Буяныг дэмжих, нүглийг хориглох яамны удирдлагууд эмэгтэйчүүдэд зориулсан хувцаслалтын шинэ зааварчилгаа гаргасан бөгөөд үүнд “хижаб нь сул загвартай, анхаарал татахааргүй байх ёстой” хэмээн заажээ.

“Гол шалгуур нь бусдын анхаарлыг татахгүй, биеийн галбир тодотгоогүй сул, даруухан хувцаслалт юм. Бие барьсан хувцас өмсөх нь шариатын хижаб өмсөх зарчимтай зөрчилдөнө… Энэхүү үйл явцыг гэгээрүүлэх болон найрсаг харилцааны замаар хэрэгжүүлнэ” гэж тус газрын дарга Азиз Ур-Рахман Мухажир онцолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй