АНУ-д Хятадтай холбоотой нууц биолабораториуд илэрчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
virus

АНУ-д Хятад улстай холбоотой байж болзошгүй, зөвшөөрөлгүй биолабораториуд илэрсэн нь аюулгүй байдлын шинжээчдийн дунд түгшүүр төрүүлж байна.

Энэ талаар “Daily Mail” хэвлэл мэдээллээ. Лас-Вегас хотын цагдаагийн газар нэгэн орон сууцны түрээслэгчдээс биеийн байдал нь огцом муудсан тухай гомдол хүлээн авсны дараа нэгжлэг хийжээ. Сууцны дотроос зэвсэг, лабораторийн тоног төхөөрөмж болон хэдэн зуун шингэн дээж олсон байна. Нийт мянга гаруй сорьцыг шинжилгээнд илгээсэн бөгөөд тухайн байгууламжийг удирдаж байсан эрэгтэйг баривчилжээ. Тэрээр гэм буруугаа хүлээгээгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад уг хэрэг өмнө нь Калифорни мужид илэрсэн далд лабораторийн хэргээр саатуулагдсан Хятад улсын иргэнтэй холбоотой байж болзошгүй сэжүүр гарч иржээ. Тухайн үед аюултай халдварт өвчний хаяг шошго бүхий савнууд болон биоматериалууд олдож байсан юм.

Шинжээчдийн үзэж буйгаар хууль эрх зүйн зохицуулалтын цоорхойн улмаас ийм төрлийн байгууламжууд удаан хугацаанд хяналтаас гадуур байх боломжтой байсан аж. Технологийн хөгжлийг даган эдгээр лабораторийг биотерроризм зэрэг гэмт хэргийн зорилгоор ашиглах эрсдэл өндөр байгааг тэд онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй