Алдарт “Беверли-Хиллз 90210” цувралын од, жүжигчин Тори Спеллинг Калифорни мужийн Темекула хотод автомашины осолд орсон талаар TMZ сайт мэдээллээ.
Сэтгүүлчдийн олж авсан мэдээллээр, осол гарах үед жүжигчин бүсгүйн автомашинд түүний өөрийн дөрвөн хүүхэд болон найзуудынх нь гурван хүүхэд, нийт долоон хүүхэд зорчиж явсан байна.
Гэрлэн дохио бүхий уулзвар дээр улаан гэрлээр дайрсан өөр нэгэн автомашин тэднийг хүчтэй мөргөжээ. Ослын улмаас жүжигчин болон хүүхдүүдийг түргэн тусламжийн гурван машинаар ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Хүүхдүүд биедээ зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн гэмтэл авч, тархи нь доргисон бол Спеллингийн биеийн байдлын талаарх мэдээллийг одоогоор нууцалж байгаа аж. Харин осол гаргасан автомашины урд хэсэг ихээхэн эвдэрч, хэмхэрсэн байна.