Д.Трамп Азийн түншүүдээ шүүмжилж, Иранд сүүлчийн анхааруулга өгөв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп: Орос 10-12 хоногийн дотор дайныг дуусгах ёстой

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Даваа гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ираны эсрэг сөргөлдөөнд дэмжлэг үзүүлэхгүй байгаа холбоотнууддаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Тэрбээр өмнө нь НАТО-г “цаасан бар” хэмээн нэрлэж, АНУ-ыг тус эвслээс гаргах санаа цухуйлгаж байсан бол энэ удаад Азийн гол түншүүдээ хатуу шүүмжлэлийн бай болгосон байна.

Ерөнхийлөгч Трамп бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд АНУ-ын зүгээс гаргаж буй зардлыг онцолж, дараах тоон үзүүлэлтүүдийг дурдсан юм:

  • Япон улсыг Умард Солонгосоос хамгаалахад 50,000 цэргийг байршуулж байна.
  • Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг хангах, Ким Жон Унаас хамгаалахын тулд 45,000 цэрэг байнгын бэлэн байдалд ажиллаж байна.
  • Хоёрдугаар сарын 28-наас хойш үргэлжилж буй дайны явцад Кувейт, Катар болон Саудын Араб улсууд АНУ-ын талд тууштай зогсож байгааг тэрбээр сайшаалаа.

Одоогоор Ираны тал дэлхийн эрчим хүчний гол зангилаа болох Ормузын хоолойг хаагаад байгаа нь Вашингтоны засаг захиргаанд томоохон дарамт болж байна. Трамп уг хоолойг нээхэд туслахыг Европ болон Азийн түншүүдээсээ хүссэн боловч тэднээс татгалзсан хариу авсандаа ихээхэн бухимдалтай байгаагаа нуусангүй.

Маргааш Иранд өгсөн эцсийн хугацаа дуусгавар болж байгаа бөгөөд тэд хоолойг нээх эсвэл гал зогсоох хэлэлцээрт хүрэх ёстой юм. Хэрэв тогтоосон хугацаанд нааштай алхам хийхгүй бол Иран улсыг “нэг шөнийн дотор” сүйрүүлэх хүчин чадал АНУ-д байгааг тэрбээр онцгойлон анхаарууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй