Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хийх уулзалт АНУ эсвэл Ойрхи Дорнодод болж магадгүй гэж үзэж байна.
“Би Путинтай уулзахад бэлэн байна. Гэхдээ Москва эсвэл Киевт лав биш. Уулзаж болох маш олон газар бий. Тухайлбал, Ойрхи Дорнод, Европ эсвэл АНУ-д байж болно” гэж тэрбээр Италийн “RAI” радио станцад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Зеленский мөн АНУ-ын оролцоотой хэлэлцээрийн үйл явц үргэлжилж байгааг мэдээллээ. Түүний хэлснээр АНУ сүүлийн үед Ойрхи Дорнодын асуудалд голлон анхаарч байсан тул ОХУ-тай хийх гурван талт хэлэлцээ түр хойшлогдоод байсан ч удахгүй сэргэх ажээ.