Home Нийгэм Гэр бүлээс гадуурх харилцаанд орсон этгээдийг хуулиар хариуцлага хүлээлгэх санал дэвшүүлжээ

Гэр бүлээс гадуурх харилцаанд орсон этгээдийг хуулиар хариуцлага хүлээлгэх санал дэвшүүлжээ

by Уянга Эрдэнэбилэг
3 comments

Гэр бүлтэй хүний хуулиар баталгаажсан харилцааг гуравдагч этгээд санаатайгаар эвдэн, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх үйлдэлд хариуцлага тооцох тухай санал иргэдийн дунд хэлэлцэгдэж эхэллээ. Уг саналыг хуульчлах зорилгоор иргэдээс цахимаар гарын үсэг цуглуулж буй бөгөөд хэрэв 100,000 хүний гарын үсэг бүрдвэл УИХ уг асуудлыг хэлэлцэх боломжтой болно.

Саналын төсөлд зааснаар:

  • Хэрэв гэр бүлтэй хүндтэй дотно харилцаанд орсон гуравдагч этгээд нь тухайн гэр бүлийн салалтад шууд нөлөөлсөн;
  • Нөхөр, эхнэрийн сэтгэл санаанд хохирол учруулсан үйлдэл нь нотлогдсон тохиолдолд
    5–10 сая төгрөгийн торгууль ногдуулах;
  • Цаашлаад баривчилгаа, албадан хөдөлмөр эрхлүүлэх хуулийн заалт оруулах боломжтой хэмээн тусгажээ.

Санаачлагчдын үзэж буйгаар энэхүү хууль батлагдсанаар:

  • Иргэдийн ухамсарт нөлөөлж, гэр бүлээс гадуурх харилцаа багасна;
  • Гэр бүл салалтын хувь буурна;
  • Хүүхдийн эрхийн зөрчил багасч, хамгаалалт сайжрах ач холбогдолтой гэж дүгнэж байна.

Харин одоогийн байдлаар уг саналыг 4,744 иргэн дэмжин гарын үсэг зурсан бөгөөд өргөдөл хүлээн авах хугацаа 25 хоногийн дараа дуусах юм.

You may also like

3 comments

Бурхан 4 сар 23, 2025 - 11:10 am

Маш маргаантай асуудал… Нэг талаас ёс суртахуун, нөгөө талаас хүмүүсийн хувийн амьдрал

Reply
Менглукан 4 сар 23, 2025 - 11:56 am

Би гайхаж байна, тэд үүнийг хэрхэн хянах вэ? Үүнийг батлахад маш хэцүү

Reply
Хулагу 4 сар 23, 2025 - 12:24 pm

Магадгүй харилцааг шийтгэхийн оронд гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.