Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын өндөр зэрэглэлийн Intel Extreme Masters Melbourne 2025 тэмцээний Playoffs шат Австралийн Мельбурн хотод үргэлжилж байна.
Манай улсын “The MongolZ” баг энэ шатанд Нидерландын “Team Liquid” багтай учраа таарч, гурван “map”-аар ялагчийг тодруулах “Best of 3” форматаар 2:1-ийн харьцаатай ялалт байгууллаа.
Тоглолтын явц:
Эхний “Anubis” map дээр 5:13 онооны харьцаатай ялагдсан ч,
Хоёр дахь “Ancient” map дээр 13:6-аар илт давуу ялалт байгуулсан.
Шийдвэрлэх “Inferno” map дээр 13:10 онооны харьцаатай ялж, шөвгийн дөрөвт шалгарсан байна.
Энэхүү нэр хүндтэй тэмцээн нь нийт 1 сая ам.долларын шагналын сантай бөгөөд, дэлхийн хэмжээний энэхүү үйл явдлыг алдартай бооцооны компани 1xBet албан ёсны ивээн тэтгэгчээр дэмжиж байна.
Шөвгийн дөрөвт шалгарсан “The MongolZ” баг маргааш 18:00 цагт Францын “Team Vitality” багтай тулах бөгөөд ялсан баг нь Ням гарагийн 14:30 цагт Данийн “MOUZ” эсвэл Саудын Арабын “Team Falcons” багуудын нэгтэй аваргын төлөө өрсөлдөх юм.