“Neuralink” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск ирэх таван жилийн хугацаанд роботууд мэс заслын эмч нарыг орлох чадвартай болно хэмээн мэдэгджээ. Тэрбээр уг байр сууриа нийгмийн сүлжээ “Х”-д бичсэн байна.
Илон Маск энэхүү байр сууриа робот техник болон мэс заслын салбар дахь технологийн дэвшлийн талаар блогер Марио Науфалагийн нийтэлсэн постын дор сэтгэгдэл бичихдээ илэрхийлсэн бөгөөд, “Ирэх таван жилд роботууд дэлхийн хамгийн шилдэг мэс засалчдыг ч давна” гэж онцолжээ.
Түүний хэлснээр “Neuralink” компани хүний тархины эсэд электрод суулгах нарийн мэс засалд робот технологийг амжилттай ашиглаж байгаа бөгөөд роботын гүйцэтгэл асар өндөр нарийвчлалтай, хурдтай байдгийг дурдсан байна. Харин хүний гараар ийм нарийн ажиллагаа хийх нь илүү алдаа гарах магадлалтай байдгийг онцолсон юм.
Илон Маскын энэхүү мэдэгдэл нь анагаах ухаан, мэс заслын салбарт хиймэл оюун ухаан, автоматжуулалт хэрхэн хурдтай нэвтэрч байгааг дахин харуулж байна.
2 comments
Технологи үнэхээр хурдацтай хөгжиж байна! 5 жилийн дараа юу болох бол гэж бодож байна
Роботууд хүнээс хамаагүй илүү нарийвчлалтай байж чаддаг нь улам бүр гайхширч байна. Ирээдүй ойрхон байна