2025 оны дөрөвдүгээр сарын 26-ны Бямба гарагт бага насны хоёр хүүхэд галт зэвсгээр тоглож байгаад сум алдаж, нэгнийгээ хүнд гэмтээсэн хэрэг гарлаа.
Тодруулбал, зургаан настай эрэгтэй М нь галт зэвсгээр тоглож байгаад сум алдсан бөгөөд долоон настай эрэгтэй О-гийн толгойн баруун дээд хэсэгт буудаж, хүнд гэмтэл учруулжээ. Одоогоор уг хэргийг тухайн аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан галт зэвсгийг зөвшөөрөлтэй эзэмшигчид аюулгүй нөхцөлд хадгалж, хүүхдийн гар хүрэхээргүй газар байршуулахыг анхааруулж байна. Иймэрхүү харамсалтай ослоос сэргийлэхийн тулд галт зэвсгийн хадгалалт, аюулгүй байдалд өндөр хяналт тавихыг сэрэмжлүүлэв.