Home Эрүүл мэнд Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 955-д хүрэв

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 955-д хүрэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
улаанбурхан

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын талаарх шинэчилсэн мэдээлэл өглөө.

Тус төвийн мэдээлснээр:

  • Лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдол 955 хүрсэн байна.
  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн 230 байгаа бол,
  • Гэрээр эмчилгээ хийлгэж буй тохиолдол 61 байна.
  • Эдгэрсэн хүний тоо 664 болжээ.
  • Мөн сэжигтэй тохиолдол 20 бүртгэгдэж, хавьтагч 11,539 хүн бүртгэгдсэн байна.

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар маш хурдан халдварладаг халдварт өвчин юм. Гэвч вакцинжуулалтад бүрэн хамрагдсанаар улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Одоогоор өвчний голомт ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулиудад төвлөрч байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд сургуулийн орчинд вакцинжуулалт, халдварын хяналтыг эрчимжүүлж ажиллаж байна.

ХӨСҮТ-өөс иргэдэд дараах уриалгыг гаргажээ:

  • Улаанбурхан өвчний эсрэг товлолт болон нөхөн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах;
  • Халдварын голомтод буй хүүхдүүд болон халдварт өртсөн иргэдийг яаралтай вакцинжуулах;
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандаж, бусдад халдвар дамжуулах эрсдэлийг бууруулах;
  • Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэн бүрийг өөрийн болон орчин тойрныхоо эрүүл мэндэд анхаарал хандуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.