Home Эрүүл мэнд Өсвөр насныхны усны хэрэглээ хангалтгүй байгааг судалгаа харуулж байна

Өсвөр насныхны усны хэрэглээ хангалтгүй байгааг судалгаа харуулж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
"JCI Дорнод"

Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад “JCI Дорнод” байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн “Ирээдүй” нэртэй төсөл амжилттай үргэлжилж байна. Энэхүү төслийн хүрээнд ахлах болон дунд ангийн сурагчдад ус тогтмол уухын ач холбогдлыг таниулах, хувьдаа усны савтай байх соёлыг төлөвшүүлэх талаар мэдлэг олгож байгаа юм.

“JCI Дорнод”-ын явуулсан судалгаагаар Дорнод аймгийн өсвөр насныхны усны хэрэглээ хангалтгүй байгааг тогтоожээ. Түүнчлэн хүүхдүүд худалдан авсан савласан усыг ээлжлэн хэрэглэх явдал түгээмэл бөгөөд энэ нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй талаар анхааруулсан байна.

Судалгаанд оролцсон 1600 гаруй сурагчийн дунд ердөө 288 хүүхэд л өөрийн гэсэн усны савтай явдаг гэж хариулжээ. Энэ байдлыг өөрчлөх үүднээс “JCI Дорнод”-ынхан “My bottle – My health” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг хөтөлбөр нь:

Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх,

Байгаль орчинд ээлтэй дадлыг бий болгох,

Хуванцар савны хэрэглээг бууруулах,

Хүүхэд бүрийг өөрийн усны савтай болгох.

Одоогийн байдлаар тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 500 гаруй дунд болон ахлах ангийн сурагчид цэвэр усны зориулалтын сав авч, ус уух дадал, мэдлэгийн талаарх сургалтад хамрагдаад байна.

“Хүүхдүүд усны саваа ам дамжуулан хэрэглэж байгаа нь хоол боловсруулах замын олон төрлийн эрсдэл, өвчин үүсгэх аюултай. Бид хүүхдүүдэд зөвхөн усны сав өгөөд зогсохгүй тогтмол хэрэглэх, хэрхэн цэвэрлэх, хамгийн гол нь зуршил болгох нөлөөллийн ажлыг бас давхар хийж байгаа” гэж “JCI Дорнод” салбарын “Ирээдүй” төслийн захирал Ш.Дэлгэрсайхан онцлон дурдлаа.

Цаашид тус хөтөлбөрийг Дорнод аймгийн бүх сургуулийн сурагчдад хүргэхийн сацуу, амжилттай жишээг бусад аймагт түгээн дэлгэрүүлэх зорилт тавиад байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.