Home ЭДИЙН ЗАСАГЦагийн 4715 төгрөг: Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилжээ

Цагийн 4715 төгрөг: Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Цагийн 4715 төгрөг

Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэ түвшинд хүрч, 2025 оны байдлаар нэг цагт 4715 төгрөг, сард дунджаар 792,000 төгрөгт хүрсэн тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээллээ. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өчигдөр буюу зургаадугаар сарын 12-нд Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седиктэй уулзах үеэр онцолсон байна.

Уулзалтаар хөдөлмөрийн зах зээлийн оролцоо, бүтээмж, цалин хөлсний бодлого, тэтгэврийн шинэчлэл, нийгмийн халамж, орон сууцны хүртээмж зэрэг олон асуудлыг хөндөж, ОУВС-гийн төлөөллөөс ирүүлсэн асуултад хариулт өгчээ.

Тэтгэврийн реформыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажил ид өрнөж байгаа аж. Энэ хүрээнд тэтгэврийн тогтолцоог илүү оновчтой, иргэдийн ирээдүйн хэрэгцээнд нийцсэн байдлаар шинэчлэх зорилт тавигдаад байна.

Нийгмийн халамжийн бодлогын хувьд бүх нийтэд хамаатай, хавтгайрсан хэлбэрээс татгалзаж, зорилтот бүлэгт чиглэсэн, оновчтой бодлого боловсруулах хуулийн төсөл боловсруулагдаж буйг ч мөн тэмдэглэлээ.

Орон сууцжуулалтын бодлогын хүрээнд Үндэсний баялгийн сан болон орон сууцжуулалтын Үндэсний хорооны дэд даргаар ажиллаж буй сайд Л.Энх-Амгалан ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгааг онцолсон юм.

Эдгээр шинэчлэлийн зорилго нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг сайжруулах, иргэдийн амьжиргааг дэмжих, ажиллах хүчний үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.