The Mongolz баг G2-ийг буулган авснаар Остин Мажорт шинэ амжилт тогтоолоо.
2025 оны Остин Мажор тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцож буй тэргүүлэгч баг The Mongolz гуравдугаар шатны 5-р тойрогт дэлхийн шилдгүүдийн нэг G2 багтай оноолт таарч, ялагч нь Плей-Офф шатанд шалгарах, ялагдагч нь тэмцээнээ өндөрлүүлэх тоглолтыг хийсэн юм. Тоглолтын явцаас дурдвал:
- Ancient мап: Тактикийн ялалт
The Mongolz өөрсдийн сонгосон Ancient мапийн эхний хагаст хүчтэй хамгаалалт үзүүлж 6:6 харьцаатай тэнцээд, хоёрдугаар хагаст Европын шилдэг G2 багийг 7:0-ээр бут ниргэж, 13:6 оноогоор үнэмлэхүй ялалт байгууллаа. Ancient мапийн онцлох үзүүлэлтүүд:- 910: 16 kill, ADR 81.2
- Techno: 13 kill, ADR 70.4
- Mzinho: 12 kill, ADR 75.2
- Dust 2 дээрх домогт тоглолт: Бүх цаг үеийн рекорд тогтоов
Дараагийн мапийг G2 сонгож Dust 2 дээр үнэхээр галзуу, ширүүн тоглолт эхэлсэн. 53 раунд үргэлжилсэн энэ тоглолтын эцэст The Mongolz 28:25 харьцаатай ялалт байгуулж, Плей-Оффын эрхээ авав. Энэхүү түүхэн тоглолтод Senzu нийт 56 фраг хийж, Мажор тэмцээний бүх цаг үеийн хамгийн олон фраг хийсэн тоглогч боллоо. Мөн баг нийт 194 фраг хийсэн нь багийн дээд амжилтыг шинэчлэв. Dust2 мапийн онцлох үзүүлэлтүүд:- Senzu: 56 kill, ADR 103.6
- blitz: 48 kill, ADR 105.7
- Плей-Офф дахь дараагийн сорилт: FaZe-тэй тулах мөч
The Mongolz баг дараагийн шатанд дэлхийн аваргуудын нэг FaZe Clan-тай тоглох бөгөөд энэ нь өмнөх ялагдлын хариуг авах гайхалтай боломж билээ.
Тэмцээнд гайхалтай амжилт гаргаж буй The Mongolz баг нь 1xBet компанийн албан ёсны ивээн тэтгэлэгтэйгээр дэлхийн тавцанд Монголын нэрийг өндөрт өргөсөөр байна. Энэхүү хамтын ажиллагаа нь багийн мэргэжлийн түвшний бэлтгэл, стратегийн төлөвлөлт, олон улсын тавцанд амжилттай өрсөлдөх чадварт чухал нөлөө үзүүлж байна.
