Home УлстөрХ.Нямбаатар: Монголд үйлдвэр байхгүй тул хагас коксжсон нүүрсийг Хятадаас 200 тэрбумаар авна

Х.Нямбаатар: Монголд үйлдвэр байхгүй тул хагас коксжсон нүүрсийг Хятадаас 200 тэрбумаар авна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Х.Нямбаатар

Өнөөдөр чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нийслэлийн түлшний бодлоготой холбоотой асуудал хөндөв. Тэрээр “Хотын захирагч гадаадаас түлш авчирч шатаана гэсэн байна. Тендер хүртэл зарлагдсан. Манай улс өөрөө нүүрс экспортолдог. Гэтэл боловсруулсан нүүрсийг Хятадаас өндөр үнээр худалдаж авна гэдэг нь ойлгомжгүй байна. Тендерт ‘Хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг 226 тэрбум төгрөгөөр худалдан авна’ гэж заасан байна” хэмээн асуусан юм.

Уг асуудалд хариулт өгсөн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Сүүлийн жилүүдэд олон хүн угаартаж амиа алдсан эмгэнэлт тохиолдлууд гарсан. Үүний дараа Үндэсний хорооноос тодорхой шийдвэр гаргасан бөгөөд би тэр шийдвэрийг хэрэгжүүлж байна. Үндэсний хороо хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж үзсэн. Энэ хүрээнд тус нүүрсийг БНХАУ-аас 200 тэрбум орчим төгрөгөөр оруулж ирэн, Монголд савлаад хэрэглээнд нэвтрүүлэх юм. Учир нь Монгол Улсад одоогоор хагас коксжих нүүрс боловсруулдаг үйлдвэр байхгүй» гэж тайлбарлалаа.

Ингэснээр нийслэлчүүдийн утаанаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, угаарын хийн хордлогоос сэргийлэх зорилгоор гадаадаас боловсруулсан түлш авах шаардлага үүссэнийг Хотын дарга онцоллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.