Home Нийгэм“Хүрээ цам-Даншиг наадам 2025”–ын үеэр 120 худалдаа, үйлчилгээний цэг ажиллана

“Хүрээ цам-Даншиг наадам 2025”–ын үеэр 120 худалдаа, үйлчилгээний цэг ажиллана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”

“Хүрээ цам–Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн иргэд, жуулчид, соёл сонирхогчдод зориулсан худалдаа, үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулж, нийт найман секторт хуваасан 120 цэгт албан ёсны зөвшөөрөлтэй хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

Наадам хоёр үндсэн бүсэд төвлөрнө. Эхнийх нь соёл, урлагийн тайз, талбай, хоёр дахь нь худалдаа, үйлчилгээний хэсэг юм. Үйлчилгээний бүсүүдэд Монгол гэр болон фүүд трак ашиглан иргэд, аж ахуйн нэгжүүд үйлчилгээ үзүүлэх бөгөөд дур мэдэн зөвшөөрөлгүй худалдаа эрхлэхийг хориглох зохицуулалт үйлчилнэ.

Худалдаа, үйлчилгээний талбайн бүтэц дараах байдлаар тодорхойлогдож байна:
A болон H секторуудад нийслэлийн есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэрүүд, бэлтгэлийн асрууд байрлана.
B сектор нь хүнсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоодын танилцуулгад зориулагдсан.
C болон D секторуудад худалдаа, хоол үйлдвэрлэл явагдана.
E секторт явуулын фүүд тракууд байрлаж, хоолны үйлчилгээ үзүүлнэ.
F болон G секторуудад хүүхдийн тоглоом, хуурайлах өрөө зэрэг гэр бүлд чиглэсэн үйлчилгээтэй байгууламжууд ажиллана.

Мөн энэ үеэр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах бөгөөд энэ нь үндэсний үйлдвэрлэл, гар урлал, гарааны бизнесүүдийг олон нийтэд сурталчлах ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.