“Дээлтэй Монгол” наадам дахин төв талбайд сүр жавхлантай зохион байгуулагдана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Дээлтэй Монгол”

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Дээлтэй Монгол” үндэсний наадам энэ жил 19 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уламжлалт ёс заншил, үндэсний хувцсаа сурталчлан таниулах зорилготой уг наадмыг долдугаар сарын 8-ны өдрийн 11:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд нээхээр болжээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд:

  • Үндэсний хувцасны орчин үеийн болон уламжлалт загварын үзүүлбэр,
  • Монгол тоглоом наадгай, дээл урлалын үзэсгэлэн, худалдаа,
  • Хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, соёлын мэдлэг олгох орчин үеийн хамтлаг, дуучдын тоглолт зэрэг олон нийтэд зориулсан хөтөлбөрүүд багтжээ.

Мөн наадмын үеэр дараах номинациудаар оролцогчдыг шалгаруулах юм байна:

  • Шилдэг дүүрэг
  • Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага
  • Онцгой ур чадвартай дээл урлаач
  • Үндэсний дээл хувцсаа гоёмсгоор өмссөн гэр бүл
  • Хувцаслалтаараа онцгойрсон ганц бие оролцогч
  • Монгол дээлээр гоёсон шилдэг гадаадын зочин
  • Хамгийн гоёмсог үндэсний хувцастай хүүхэд

Өнгөрсөн жилийн “Дээлтэй Монгол” наадамд дэлхийн 20 гаруй орны 200 гаруй гадаадын иргэн идэвхтэй оролцсон нь үндэсний соёлыг дэлхийд сурталчлахад чухал хувь нэмэр оруулсан юм. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэйгээр, олон улсын оролцоотойгоор зохион байгуулагдах төлөвтэй байна.

Нийслэлийн зүгээс иргэдийг үндэсний дээл хувцсаа өмсөж, тус наадамд өргөнөөр оролцохыг уриалж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь үндэсний бахархлыг сэргээх, өв соёлоо таниулах чухал үйл явдал болох нь гарцаагүй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment