Клубүүдийн ДАШТ: Шөвгийн 8-д өрсөлдөх бүх багууд тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Клубүүдийн ДАШТ

2025 оны долоодугаар сарын 2-нд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотноо болсон тоглолтод Германы “Боруссиа Дортмунд” баг Мексикийн “Монтеррей”-г 2:1 харьцаатайгаар буулган авснаар клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарлаа.

Энэхүү тоглолтын баатар нь “Боруссиа”-гийн довтлогч Серу Гирасси байв. Тэрээр эхний гоолоо тоглолтын 14 дэх, дараагийн гоолоо 24 дэх минутад оруулсан. Харин “Монтеррей”-н зүгээс Херман Бертераме 48 дахь минутад нэр төрийн гоол оруулсан ч баг нь онооны зөрөөг арилгаж чадсангүй.

Ингэснээр шөвгийн наймын бүх багууд тодорсон бөгөөд баасан гарагт дараах хосууд тоглохоор болсон байна:

  • “Боруссиа Дортмунд” vs “Реал Мадрид”
  • “Флуминенсе” vs “Аль-Хилал”
  • “Челси” vs “Палмейрас”
  • “Бавариа” vs “Пари Сен-Жермен”

Эдгээр тоглолтууд нь ДАШТ-ий цаашдын хувь заяаг шийдэх чухал тулаанууд байх нь дамжиггүй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment