Цусан дахь сахарын түвшин хэвийн бус байгааг илтгэх түгээмэл шинж тэмдгүүд

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Цусан дахь сахарын түвшин хэвийн бус байгааг илтгэх түгээмэл шинж тэмдгүүд

Цусан дахь сахарын түвшин тэнцвэргүй байх нь зөвхөн чихрийн шижинтэй хүмүүст хамаарахгүй. Эрүүл хүн ч гэсэн сахарын өөрчлөлтөөс үүдэн биед сөрөг нөлөө илэрч болзошгүй. Хэрвээ дараах шинжүүд ажиглагдвал мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэх шаардлагатай.

  1. Цангах мэдрэмж нэмэгдэх
    Цусанд их хэмжээний сахар хуримтлагдсанаар бөөр их хэмжээний шингэн ялгаруулж, биеийг шингэн дутагдалд оруулдаг. Үүний улмаас байнга цангах, шээс ойр ойрхон хүрэх, толгой эргэх зэрэг шинж илэрдэг.
  2. Ядрах, сульдах
    Цусан дахь сахарын хэмжээ өндөр үед глюкоз эсүүдэд хүрч чадахгүй. Энэ нь энергийн дутагдалд хүргэж, булчингийн үйл ажиллагаа суларч, хүн маш их ядарч, сульддаг.
  3. Толгой эргэх, гар хөл чичрэх
    Цусан дахь сахарын хэмжээ огцом буурах үед толгой эргэх, гар хөл чичрэх, дотор муухайрах шинжүүд илэрч болно. Энэ нь ихэвчлэн өлсөх, хоолоо алгасах, архи уух зэрэгтэй холбоотой байдаг.
  4. Жингээ тайлбарлах боломжгүйгээр хурдан хасах
    Сахарын хэмжээ өндөр байхад их иддэг ч гэлээ жин нэмэхгүй, бүр хасагдах нь элбэг. Энэ нь бие махбод өөх болон булчинг энерги болгон зарцуулсантай холбоотой.
  5. Гар, хөлөөр мэдээгүй болох, жирвэгнэх мэдрэмж төрөх
    Мэдрэлийн систем сахарын өөрчлөлтөд хамгийн түрүүнд өртдөг. Гар, хөл бадайрах, өвдөх, мэдээ алдах зэрэг шинжүүд нь мэдрэлийн гэмтэл үүссэнийг илтгэнэ.
  6. Арьс хуурайших, загатнах
    Сахарын түвшин ихсэхэд арьсны байдал мууддаг. Цэврүү, загатнаа, өнгө өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрч болно.
  7. Шарх удаан эдгэрэх
    Цусан дахь сахарын түвшин хэт өндөр байх нь эд эсийн нөхөн төлжих чадварыг бууруулдаг. Үүнээс болж жижиг зүсэлт ч удаан хугацаанд эдгэрдэг.
  8. Халдвар тогтмол дахих
    Буйл, шээсний зам, арьсны халдвар байнга давтагдах нь сахарын хяналтгүй байгаагийн шинж байж болно. Эмэгтэйчүүдийн хувьд мөөгөнцрийн халдвар ч байнга сэдэрч болзошгүй.

Цусан дахь сахарын өөрчлөлт нь чимээгүй “дайсан” мэтээр нөлөөлдөг тул дээрх шинжүүд илэрвэл эмнэлгийн үзлэгт орж, онош тогтоолгуулах нь зүйтэй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment