Криптовалютын зах зээлийн тэргүүлэгч Биткойн Монголын цагаар 7-р сарын 14-ний өдрийн үд дунд 120 мянган ам.долларын босгыг давж, бүх цаг үеийн хамгийн өндөр ханшийг тогтоолоо.
Binance биржийн мэдээллээр:
- 11:00 цагийн орчимд Биткойн 120,750 ам.долларт хүрсэн байна.
- Үүнээс өмнө 119,921 ам.долларын түвшинд арилжаалагдаж байжээ.
Түүхэн өсөлтийн хураангуй:
- 7-р сарын 13: Үнэ 119,000 ам.доллар хүрсэн ч 118,882 ам.доллар хүртэл буурсан.
- 7-р сарын 11: Өмнөх дээд амжилтыг тогтоосон өдөр.
- 5-р сар: Биткойн 109,000 ам.долларт хүрч тухайн үеийн шинэ дээд цэгт хүрсэн.
Сүүлийн 7 хоногийн турш Биткойны ханш тогтмол өсөлттэй байсныг шинжээчид зах зээлийн сэргэлтийн эхлэл, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж буйтай холбон тайлбарлаж байна. Идэвхтэй арилжаа, шинэ хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн нөхцөл байдлууд энэ өсөлтөд түлхэц өгсөн гэж үзэж байгаа юм.
2 комментария
За, мэдээ! Биткойны ханш 120 мянган долларыг давсан нь ноцтой зүйл юм. Үнэхээр түүхэн мөч
BTC ийм их өснө гэж хэзээ ч бодож байгаагүй. Сайн шинж тэмдэг бол харагдахуйц хөрөнгө оруулалт, зохицуулалтын хөнгөлөлт юм