Италийн Я.Синнер Уимблдонд анх удаа түрүүлж, түүх бүтээлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Италийн Я.Синнер Уимблдонд анх удаа түрүүлж, түүх бүтээлээ

Италийн шилдэг теннисчин Янник Синнер 2025 оны Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд анх удаа аварга боллоо. Лондонд болсон шувтаргын тоглолтод тэрбээр Испанийн Карлос Алькарасыг дөрвөн сэтийн турш хожсоноор Их дуулгын түүхэнд нэрээ мөнхөллөө.

Тоглолтын үр дүн:

  • 4:6
  • 6:4
  • 6:4
  • 6:4

Энэхүү шийдвэрлэх тулаан 3 цаг 4 минут үргэлжилсэн бөгөөд Синнер анх удаа Уимблдоны финалд шалгарч, шууд түрүүлсэн амжилтаар түүхэн тэмдэглэл үлдээлээ. Тэрбээр өмнө нь 2023 онд тус тэмцээний хагас шигшээд шалгарч байв. Ингэснээр Я.Синнер Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Италийн анхны теннисчин болсон юм.

Италийн теннисний түүхэнд Уимблдоны аваргын титмийн төлөө өрсөлдсөн цорын ганц тохиолдол нь 2021 онд байсан бөгөөд Маттео Берреттини финалд шалгарсан ч Новак Жоковичид ялагдаж байжээ.

Карлос Алькарасын хувьд энэ бол 2022 оноос хойших Уимблдонд туулсан анхны ялагдал байв. Тэрээр 2023, 2024 онд тус тэмцээнд дараалан түрүүлж, шувтаргын тоглолтуудад Их дуулгын аварга Жоковичийг хоёр ч удаа ялж байсан. Алькарасын өмнөх ялагдал нь 2022 онд Синнерийн эсрэг дөрөвдүгээр тойрогт болсон юм.

Янник Синнерийн хувьд энэхүү ялалт нь Их дуулгын дөрвөн тэмцээний финалд дараалан шалгарсан цуврал амжилтын нэг хэсэг боллоо. Тэрбээр:

  • Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн
  • АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлсэн
  • Францын нээлттэй тэмцээнд Алькараст ялагдсан
  • Уимблдонд аваргалсан

Шагналын сангийн хувьд:

  • Аварга Синнер 3 сая фунт стерлинг хүртсэн
  • Хоёрдугаар байрт шалгарсан Алькарас 1.52 сая фунт стерлингийн шагналтай буцлаа

Синнерийн энэхүү түүхэн ялалт нь зөвхөн түүний хувьд ч биш, Италийн спортын хувьд ч шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment