Зуны улирал бол аялах, амрах, шинэ соёл, хөгжилтэй уур амьсгалыг мэдрэх төгс боломж. “U.S. News & World Report” сэтгүүлийн газраас энэ зунаар дэлхийн хамгийн хөгжилтэй, цэнгэл баяраар дүүрэн 40 орны жагсаалтыг танилцууллаа.
Энэхүү судалгаа 2025 оны гуравдугаар сарын 22-ноос тавдугаар сарын 23-ны хооронд дэлхийн улс орнуудын 73 шалгуураар явагдаж, 17 мянган хүний оролцоотойгоор хамгийн зугаатай, амралт чөлөөт цагаа өнгөрөөхөд тохиромжтой улсуудыг тодруулсан байна.
Доорх жагсаалтад багтсан орнууд нь наадам, шөнийн амьдрал, наран шарлагын газар, аялал жуулчлалын өвөрмөц төрлөөрөө онцгойрчээ.
Хөгжил, цэнгэлээрээ тэргүүлэгч 40 улс:
- Испани – Улаан лоолийн наадам
- Бразил – Рио-де-Жанейрогийн багт наадам
- Тайланд – Бүтэн сарны үдэшлэг (Пханган арал)
- Итали – Венецийн багт наадам
- Мексик – Канкуны наран шарлагын газрууд
- Грек – Миконосын наран шарлагын газрууд
- Австрали – Бондай-Бич
- Португал – Лиссабоны шөнийн амьдрал
- Шинэ Зеланд – Куинстаун
- Франц – Ниццагийн багт наадам
- Нидерланд – Эзэн хааны өдөр (Амстердам)
- Аргентин – Буэнос-Айресын танго шоу
- Ирланд – Дублин хотын Темпл-Бар
- Сингапур – Сентоса арал
- Турк – Истанбулын Гранд-базар
- АНУ – Лас-Вегасын Стрип
- Канад – Монреалийн жааз хөгжмийн наадам
- Коста-Рика – Тамариндо дахь серфинг
- Исланд – Blue Lagoon
- Малайз – Лангкавигийн наран шарлагын газрууд
- Филиппин – Боракай арал
- Доминикан БНУ – Пунта-Кана
- Их Британи – Гластонберийн хөгжмийн наадам
- Япон – Токио хотын Шибүя дүүргийн шөнийн амьдрал
- Бельги – Tomorrowland наадам
- Марокко – Жемаа-эль-Фна талбай, Марракеш
- Египет – Нил мөрний аялал
- Швейцарь – Церматта цанын баазууд
- Кипр – Айя-Напа амралтын бүс
- Австри – Вена хотын үдэшлэгүүд
- Хорват – Далбаат завины долоо хоног
- Индонез – Бали арал
- АНЭУ – Дубайн элсэн цөлийн аялал
- Чили – Вальпараисогийн гудамжны урлаг
- Финланд – Саун соёл ба Midnight Sun кино наадам
- Өмнөд Африк – Кейптаун дахь дарсны аялал
- Колумби – Картахены амралтын бүс
- Перу – Амазон мөрний адал явдал
- Швед – Зуны баяр
- Дани – Тиволи парк, Копенхаген
Эдгээр улс орон зөвхөн үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газар төдийгүй соёл, наадам, хөгжил цэнгэлээр дүүрэн тул таны зун цагийн аялалд төгс тохирох сонголт болж чадна.