Цахим спортын томоохон тэмцээн болох «Intel Extreme Masters Cologne 2025» нь Герман улсад тав дахь өдрөө үргэлжилж байна. 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд хэсэг тус бүрээс гурав, нийт зургаан баг плей-офф шатанд шалгарна.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй «The MongolZ» баг, А хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтдоо Францын «3DMAX» багийг «Bo3» (гурван мапаар ялагчийг тодруулах) журмаар 2:0-ээр ялсан.
Өнөөдөр тэд Саудын Арабын шилдэг багуудын нэг болох «Team Falcons»-тай мөн «Bo3» журмаар тоглож, 13:9 / 13:9 онооны харьцаатайгаар дараалан хоёр мап дээр хожсоноор плей-офф шатанд шалгарлаа. Энэхүү тоглолтын гол баатар Senzu буюу М.Азбаяр байсан ба багийн ялалтад гол үүрэг гүйцэтгэсэн.
«Team Falcons» баг NiKo, m0NESY, kyousuke зэрэг дэлхийн чансааны өндөр оноотой тамирчдаас бүрддэг бөгөөд дэлхийн 4-р байрт эрэмбэлэгддэг хүчирхэг өрсөлдөгч юм. Ийнхүү манай баг тэдэнтэй хийсэн хоёр дахь тоглолтоо хожсоноор хоорондын харьцааг 1:1 болголоо.
Дараагийн тоглолт наймдугаар сарын 29-ний 22:00 цагт Францын «Team Vitality» болон Европын «G2 Esports» багийн аль хожсонтой нь хийх бөгөөд уг тоглолтод хожсон тохиолдолд шууд шөвгийн дөрөвт шалгарах юм.«The MongolZ» багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа бөгөөд тус байгууллага Монголын цахим спортын хөгжилд онцгой хувь нэмэр оруулдаг билээ.
2 комментария
The MongolZ баг үнэхээр гал гаргалаа! Ийм тоглолт удаан хүлээсэн шүү
Falcons-ийг буулгана гэдэг амаргүй. Манай залуус ёстой хүчтэй болжээ!