ОХУ-ын авто бензиний экспортын хориг Монголд үйлчлэхгүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ОХУ-ын авто бензиний экспортын хориг Монголд үйлчлэхгүй

ОХУ-ын Засгийн газар авто бензиний экспортод түр хугацаагаар хориг тавих шийдвэр гаргаснаа зарласан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Харин энэ шийдвэр нь Монгол Улсад нөлөөлөхгүй гэж Алс Дорнодын Үйлдвэрлэл, Эрчим хүч, Байгаль орчны яамнаас мэдээллээ.

Албан ёсны тайлбарт дурдсанаар, уг хориг зөвхөн авто бензин төрөлд хамаарч байгаа бөгөөд ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй орнууд, мөн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудад энэ хориг үйлчлэхгүй юм. Монгол Улсын хувьд, 2024 оны есдүгээр сард ОХУ-тай шатахуун нийлүүлэх тухай хэлэлцээр байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь бензиний нийлүүлэлтийг тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Мөн Монгол Улсад автобензиний нийт хэрэглээний ойролцоогоор 75 хувийг хангадаг ОХУ-ын “Роснефть” компанитай шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд урт хугацааны гэрээтэй ажиллаж байгаа тул хангамжийн тогтвортой байдалд эрсдэл үүсэхгүй байна. 2025 оны долдугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд бензин болон шатахууны нөөц, импортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээлсэн юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment