2025 оны долдугаар сарын 30-ны өдөр Олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдөр албан ёсоор эхэллээ. Өнөөдөр тэмцээний хуваарийн дагуу өсвөр насны тамирчдын пүмсэ төрөл явагдаж буй бөгөөд Монголын багийн дараах төлөөлөгчид хүч үзэж байна.
Эрэгтэй ганцаарчилсан пүмсэ төрөлд “Баянгол таеквондо хөгжлийн төв”-ийн тамирчин Ц.Шинэ-Эрдэнэ 304 дэх тоглолтод оролцож байна.
Эмэгтэй ганцаарчилсан пүмсэ төрөлд “Эхлэл” клубийн тамирчин О.Энх-Эрдэнэ 203 дахь тоглолтод өрсөлдөж байна.
Холимог хосын пүмсэ төрөлд “Идэр” клубийн тамирчид У.Тэлмэн, Э.Сайнзаяа нар оролцож байна.
Эрэгтэй багийн пүмсэ төрөлд Г.Билгүүн, Ц.Шинэ-Эрдэнэ, У.Тэлмэн нар Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.
Харин эмэгтэй чөлөөт пүмсэ төрөлд “Эхлэл” клубийн тамирчид болох О.Энх-Эрдэнэ, О.Оюунгэгээ, Ц.Оюуцэцэн нар хүчээ сорихоор тэмцээнд оролцож байгаа аж.
Монголын баг тамирчид энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож, тивийн чансаанд өндөр байр эзлэхийг зорин хичээл зүтгэлээ дайчлан оролцож байна.