“Улаанбаатар метро” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт 26.6 га талбайд зүүн талын депо байгуулахаар төлөвлөжээ. Энэ депо нь хөдлөх бүрэлдэхүүний оношилгоо, засвар үйлчилгээ, техникийн хяналт, зогсоол зэрэг үйл ажиллагааг төвлөрүүлэн зохион байгуулах гол төв болох юм.
2025 оны долоодугаар сарын 30-нд төсөл хариуцсан албаныхан болон зөвлөх үйлчилгээний “Духуа инженеринг” ХК-иар ахлуулсан түншлэл газар дээр нь очиж ажиллалаа.
Метроны хүчин чадал, бүтээн байгуулалтын зураглал:
Төмөр замын инженер Б.Амгаланбаярын мэдээлснээр:
- Метро ашиглалтад орсноор цагт 17,200 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай;
- Нийт 15 өртөөтэй байх ба 14 нь газар доогуур, нэг нь эцсийн зогсоолын ойролцоо газар дээр байрлана;
- Метро 4.5 минут тутамд нэг удаа хөдлөхөөр төлөвлөгдсөн байна.
Өртөө бүрийн хийц, зохион байгуулалт:
- 170 метр урт, 25 метр өргөнтэй;
- Гурван давхар байгууламж байх ба:
- B1 давхар – үйлчилгээний талбай, зорчигчийн тав тухыг хангасан орчин;
- B2 давхар – сервер, эрчим хүчний удирдлага, дохиолол холбоо зэрэг техник хангамж;
- B3 давхар – хонгилын хэсэг байршина.
Зөвлөх Ким Жин Нам дараах мэдээллийг өглөө:
“Нийт 19 цуваа метрог бүрэн автомат, жолоочгүй байдлаар төлөвлөсөн. Засвар, угаалга, удирдлагын төвийг агуулсан депогийн байгууламжийг монгол орны уур амьсгалд тохируулан битүү хэлбэрээр барина. Урсгал засварыг 2-5 жилийн давтамжтай хийх шаардлагатай тул засварын бүсийг ч мөн шийдвэрлэнэ.”
Төслийн явц, дараагийн алхам:
- Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт ирэх сард зарлагдана;
- Аравдугаар сард гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулахаар төлөвлөсөн;
- Барилга угсралтын ажил 2026 онд албан ёсоор эхэлнэ.
2 комментария
Эцэст нь метроны төслийн хоёр дахь үе шат эхэлж байна — цаг нь болсон!
Гол нь тендерийн дараа шууд барилгын ажлыг эхлүүлэх ёстой