Хан-Уул дүүрэгт мотоцикл, автомашин мөргөлдөж, нэг хүн амь насаа алджээ

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Хан-Уул дүүрэгт мотоцикл, автомашин мөргөлдөж, нэг хүн амь насаа алджээ

2025 оны долдугаар сарын 31-ний өдөр 12:07 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр, Оргил хулдааны төвийн зүүн талын замд гарсан ноцтой ослын талаар Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Анхны мэдээллээр Mercedes Benz маркийн автомашин KTM маркийн мотоциклтой мөргөлдсөн байна. Урьдчилсан шалгалтаар автомашины жолоочийн буруутай үйлдлийн улмаас осол гарч, мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй газар дээрээ амь насаа алдсан нь тогтоогджээ. Хэргийг холбогдох байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж, аюулгүй байдлаа хангахыг дахин онцгойлон анхаарууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Сунигул 7 сар 31, 2025 - 17:27

Би тэр хүнийг маш их өрөвдөж байна… Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Зам дээр бүх зүйл хэдхэн секундын дотор шийдэгддэг – та үргэлж болгоомжтой байх хэрэгтэй

Reply
Баргул 7 сар 31, 2025 - 17:39

Энэ мэт мэдээ бүр нь бид бүгдэд сануулах болно: яарахаа бага зэрэг, бага зэрэг анхаарал хандуулахыг. Аюулгүй байдал юу юунаас илүү чухал

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй