ПСЖ клуб Аваргуудын лигийн финалын дараа 148 мянган еврогийн торгууль хүлээлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ПСЖ клуб Аваргуудын лигийн финалын дараа 148 мянган еврогийн торгууль хүлээлээ

2025 оны тавдугаар сарын 31-нд Германы Мюнхен хотноо болсон УЕФА-гийн Аваргуудын лигийн финалд түүхэндээ анх удаа аваргын цом өргөсөн Францын “Пари Сен-Жермен” (ПСЖ) клуб саяхан хатуу шийтгэл хүлээлээ.

УЕФА-гийн Хяналт-сахилга батын хороо тус тоглолтын үеэр ПСЖ-ийн хөгжөөн дэмжигчдийн гаргасан сахилгагүй үйлдлүүдтэй холбоотойгоор нийт 148 мянган еврогийн торгууль ногдуулсан байна.

Торгуулийн задаргаа нь дараах байдалтай байна:

  • 100,000 евро – Тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид талбай руу дур мэдэн орж ирсэн, салют буудуулсан;
  • 30,000 евро – Талбай руу элдэв зүйлс шидсэн;
  • 10,000 евро – УЕФА-гийн нэр хүндийг гутаасан, спортын ёс зүйд нийцэхгүй мэдээлэл тараасан;
  • 8,000 евро – Тоглолтын үеэр эд зүйлс эвдэлсэн.

Нэмж дурдахад, УЕФА дараагийн ивээл дор зохиогдох зочлон тоглолтын тасалбарыг ПСЖ клуб хөгжөөн дэмжигчдэдээ борлуулахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Ийнхүү түүхэн ялалт байгуулсан ПСЖ клубт нэр хүндтэй амжилт дагалдсан ч сахилга баттай холбоотой олон асуудал мөн дагалдсан нь ийнхүү торгууль болон буулаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment