Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох ажлыг эхлүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох ажлыг эхлүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг таван хувь болгох бодлогоо дахин илэрхийлж, Засгийн газар энэ чиглэлд бодит алхам хийж эхэлснийг мэдэгдлээ.

Түүний онцолсноор, 2023 оны аравдугаар сард УИХ-ын даргаар ажиллаж байхдаа НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгон нэмэгдүүлэх санал гаргаж, petition.parliament.mn цахим платформоор дамжуулан нийт 105 мянган иргэний дэмжлэгийг зургаан хоногийн дотор авсан байна. Гэвч тухайн үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас санаачилгаа хэрэгжүүлж амжаагүй аж.

“Одоо Ерөнхий сайдын хувиар энэхүү санал санаачилгаа дахин сэргээж, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохоор ажиллаж байна. Энэ нь манай Засгийн газрын хэрэгжүүлж буй татварын шинэчлэлийн салшгүй хэсэг юм” гэж Г.Занданшатар мэдэгдэв.

Ингэснээр иргэдийн худалдан авалт, татварын мэдээлэл илүү ил тод болж, хяналт сайжрахын зэрэгцээ эдийн засаг дахь албан бус үйл ажиллагааны хэмжээ буурах төлөвтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment