Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, дэлхийн хамгийн урт байгалийн хийн хоолойн нэг болох “Төв Ази–Төв” хоолойн ОХУ-ын Волгоград муж дахь хэсэг өчигдөр шөнө дэлбэрсэн байна.
5,000 км урттай энэхүү хоолой нь Туркменистанаас эхэлж, Узбекистан, Казахстанаар дамжин Оросын нутаг дэвсгэрт хүрдэг. Гуравдагч том урттайд тооцогддог тус хоолойн дэлбэрэлт Волгоград мужийн Нехаевскийн дүүрэгт болсон бөгөөд одоогоор Украины тал уг үйл явдлыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Гэсэн ч энэ нь сэжиг төрүүлж байна, учир нь өнгөрсөн долдугаар сарын эхээр Ханты-Мансийскийн нутагт байрлах, Оросын батлан хамгаалах үйлдвэрийн хийн хангамжийн хоолойд Украины тусгай албад ижил төстэй дэлбэрэлт зохион байгуулж байжээ.
Хүчтэй дэлбэрэлт бямба гарагийн шөнийн 2:00 цагийн үед болсон бөгөөд оршин суугчдын хэлснээр:
“Бид гэнэт сэрээд гүйж гарсан ч тэнгэрт сэжигтэй зүйл харагдаагүй. Дэлбэрэлтийн чимээ хэсэг хугацаанд үргэлжилсэн”.
ОХУ-ын онцгой байдлын алба, аюулаас хамгаалах албаныхан болон засварын инженерүүд өчигдөр Волгоградад шуурхай хүрэлцэн ирсэн байна.
Энэ дамжуулах хоолой нь Оросын хэд хэдэн түлхүүр аж үйлдвэрийн газруудын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнд:
Москва муж дахь Демиховскийн Машин Үйлдвэрлэлийн Завод – цахилгаан галт тэрэгний 80%-ийг үйлдвэрлэдэг
МИГ Нисэх Онгоцны Үйлдвэрлэл – байлдааны нисэх онгоц үйлдвэрлэгч
Магнум-К – сум хэрэгслийн үйлдвэр багтдаг
Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, 1960-1988 оны хооронд байгуулсан “Төв Ази–Төв” хоолойн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа аж.