Нийслэлийн хэмжээнд 2025 оны 8-р сарын 04-18-ны өдрүүдэд цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг «E-Mongolia» системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэж тооцоолсноос 135,582 нь нийслэлд хамрагдах юм.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн насны бүлэг дараах байдлаар тооцогдож байна:
- 2 настай: 30,304
- 3 настай: 31,843
- 4 настай: 35,698
- 5 настай: 37,837
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулахдаа дараах зүйлийг анхаарахыг Боловсролын ерөнхий газраас зөвлөжээ:
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Хэрэв таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ «Үргэлжлүүлж явах» эсэх сонголтыг хийх;
- Шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 8-р сарын 15-ны өдрийн өмнө баталгаажуулсан байх шаардлагатай.