T-ARA хамтлаг Монголд дахин тоглолт хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Солонгосын алдарт T-ARA хамтлаг ирэх сарын 12-нд Монголд тоглолтоо хийнэ

К-попын алдартай T-ARA хамтлаг ирэх сард Монголд дахин тоглолтоо хийхээр болжээ. Тэд 2013 онд Монголд ирж, анхны тоглолтоо хийж байсан бөгөөд 12 жилийн дараа 2025 оны 9-р сарын 12-нд «Төв Цэнгэлдэх Хүрээлэн»-д өөрсдийн алдарт дуунуудаа сонсгох гэж байна. Хамтлагийн «Roly Poly», «Sexy Love», «Lovey Dovey», «Cry Cry» зэрэг хит дуунуудаар өссөн олон фэнүүд энэ тоглолтоор дурсамжаа сэргээж, нэгэн үдшийг тэмдэглэх боломжтой.

T-ARA хамтлаг нь 2009 онд байгуулагдаж, эхэндээ зургаан гишүүнтэй байсан бол өнөөдөр Jiyeon, Hyomin, Eunjung, Qri гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ үргэлжлүүлж байна.

Тэд 2013 онд Монголд ирэхдээ «Number Nine» дууны шинэчлэгдсэн клипний зураг авалтаа Монголын говь нутагт хийж байсан нь олны анхаарлыг татсан юм.

Тоглолтын урьдчилсан захиалгын бүртгэл одоогоор явагдаж байгаа бөгөөд тоглолтын үнэ, суудлын мэдээлэл нь одоогоор тодорхойгүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment