Монгол волейболчид анх удаа NCAA-д хөл тавилаа: С.Тэмүүлэн, Б.Мишээл нар түүх бүтээлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол волейболчид анх удаа NCAA-д хөл тавилаа: С.Тэмүүлэн, Б.Мишээл нар түүх бүтээлээ

Монголын волейболын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Үндэсний Дээд лигийн “Хилчин” багийн шилдэг тамирчид болох Сансарболдын Тэмүүлэн, Болорсүхийн Мишээл нар АНУ-ын нэр хүндтэй “Towson” Их сургуулийн элсэлтийн шалгалтад амжилттай тэнцсэн байна. Улмаар тус сургуулийн волейболын багт албан ёсоор элссэнээр NCAA буюу Америкийн Коллежийн Спортын Холбооны багт тоглох эрхтэй болсон анхны монгол тамирчид боллоо.

Б.Мишээлийн тухайд:

  • Насанд хүрэгчдийн УАШТ-д 2025 онд “Шилдэг довтлогч” цол хүртсэн.
  • Идэрчүүдийн УАШТ-д багийнхаа хамтаар түрүүлсэн.
  • Өнгөрсөн жил 17 насандаа Үндэсний Дээд лигт хүч үзэж эхэлсэн.

С.Тэмүүлэнгийн хувьд:

  • 23 настай тэрбээр Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглодог.
  • Үндэсний Дээд лигт 4 улирал тоглохдоо алт, мөнгөн медаль хүртсэн туршлагатай.
  • 2021 онд хаалтын статистик үзүүлэлтээр лигийг тэргүүлж байсан.
  • Мөн бодибилдинг, фитнессээр давхар хичээллэдэг.

Эдгээр хоёр залуугийн амжилт Монголын волейболын спортын түүхэнд тодоос тод бичигдэж байна. Тэд зөвхөн өөрсдийн замналыг бус, ирээдүйн олон залууст олон улсын тавцанд гарч, спортоороо амжилт гаргах итгэл найдвар өгч буй жишээ болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment