E-Mongolia 5.0: Төрийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэх цахим хувьсгал

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
E-Mongolia 5.0: Төрийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэх цахим хувьсгал

Монгол Улсад цахим засаглалын хөгжил сүүлийн таван жилд эрчимтэй өрнөж, E-Mongolia платформ үндэсний хэмжээний хамгийн том цахим үйлчилгээний тогтолцооны нэг болжээ. Өнөөдрийн байдлаар хоёр сая гаруй хэрэглэгч бүртгүүлж, өдөр бүр 100 мянгаас илүү иргэн төрийн 87 байгууллагын 1,260 гаруй үйлчилгээг цахимаар авч байна. Энэ хугацаанд нийт 85 сая гаруй цахим үйлчилгээ үзүүлэгдэж, улсын хэмжээнд 1.7 их наяд төгрөгийг хэмнэсэн гэх тооцоо гарчээ.

Шинэ хувилбарын танилцуулга

Эдгээр ололт амжилтад тулгуурлан иргэдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн E-Mongolia 5.0 хувилбар энэ сарын 20-нд олон нийтэд танилцуулагдах гэж байна. Шинэчлэлийн гол зорилго нь зөвхөн техник технологийн сайжруулалт бус, харин иргэн төвтэй төрийн үйлчилгээг дараагийн шатанд гаргах явдал юм.

Шинэ боломжууд

E-Mongolia 5.0 нь ухаалаг таних болон нэвтрэх шийдлийг агуулж, хиймэл оюунд суурилсан “иргэнээ хөтөлдөг” цэсээр баяжигдана. Мөн төлбөр тооцооны цогц систем бий болж, платформын дизайн бүрэн шинэчлэгдэнэ. Лавлагаа, тодорхойлолтыг олон хэл дээр авах боломж нээгдэж, төрийн шинээр цахимжуулсан үйлчилгээнүүд нэмэгдэхээр байна.

Цахим шилжилтийн дараагийн алхам

E-Mongolia 5.0-ийг нэвтрүүлснээр Монгол Улсын цахим шилжилт шинэ түвшинд гарч, иргэд төрийн үйлчилгээ авахад илүү хялбар, хүртээмжтэй болж, төрийн байгууллагын ажиллагааны үр ашиг ч нэмэгдэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Кехар 18 сентября, 2025 - 14:38

Төрийн үйлчилгээ улам хялбар болоосой гэж хүсэж байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй